Миний аав Намбарын Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Анх тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарласан. Би хүүгийнх нь хувьд хүсэх ганц хүсэлт байна. Одоогоор миний аав хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг болж байна. Хоол идээгүй 72 цаг болж байна. Энэ нь амь нас, эрүүл мэндтэй нь шууд холбоотой. Мөн бидний эцэг хүүхэд байх хувь тавиланд ч хагацал тохиолдож мэдэхээр байна. Бид аавдаа хайртай. Хүүгийнх нь хувьд би аавыгаа нэг харъя гэж бодсон юм. Би аавыгаа хамгийн сүүлд дахиад л хэвтээ хүнээр дамжуулж явж байгааг нь өчигдөр харлаа. Нэгэнтээ эхлүүлсэн үйл хэрэгт тань түмний дэмжлэг авлаа. Эргэж буцахааргүй боллоо. Их давалгаа эхэлсэн. Монгол түмэнд танд итгэдэг гэдгийг мэдэрснээ би аавдаа хэлэх гэсэн юм. Эх орныхоо төлөө, шударга үйлсийн төлөө тэмцэж байгаа аавынхаа зориг тэвчээрээр бахархаж байгаагаа хэлэх гэсэн юм. Намайг аавтай минь уулзуулж өгөөч”
Өргөдөл гаргасан Энхбаярын Батшугар
2012-05-06
А.ТӨМӨР
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )