Горилогсод

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

УИХ хэмээх мөнгөний хүүдий гишүүддээ жилд нэг тэрбум төгрөг бэлэглэдэг учраас энэ том тогооноос халбагадаад дөрвөн тэрбумыг эргэлдүүлэх сонирхол улстөрчид төдийгүй өөрийгөө тоосон нөхдийг ч даллан дуудаж байна. Их хурлын сунгаа эхэлсэн энэ үед нэр дэвшихийг горилогсод буюу сайн дураар өөрийгөө сойгсод нэмэгдсээр бүр зарим нэг нь сурталчилгаагаа ил далд эхэлчихэж. Ардын намаас Орхон аймагт нэр дэвших хоёр эрхэм визээ авч, Сонгуулийн хууль зөрчсөн бохир үйлдлүүдээ хийж эхэллээ. Орхон аймгийн хоёр тойрогт УИХ-ын гишүүн Д.Одхүү ,ÕХААХҮ-ийí äýä сайд àñàí  Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг, нар нам дээрээ яригдаж байгаа аж. Мөн Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга,  аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, сэтгүүлч С.Сувдаа, “Чингисийн чулуу” ХХК-ийн захирал Д.Чулуунбат нар ч дэвших бодолтой яваа талаар яригдаж байгаа. Ирэх долоо хоногт АН нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах ёстой. Дээрх горилогсод нэр дэвших эрхээ авахын тулд ойрын өдрүүдэд эрчимтэй ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Одхүү Эрдэнэтээс гурвантаа сонгогдохоор сэтгэл шулуудсан бололтой. Эрдэнэтчүүд түүнийг дахин сонгох болов уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс Д.Одхүү гишүүнээс тэс өөр менежмэнт, шинэ санааг хэдэн арваар нэхэх нь дамжиггүй.  Өнөө л гүндүүгүй монгол эрийн гудигггүй зан, хээгүй төрх бол Дүрзээгийн Одхүүд хуучирсан сэдэв. Түүний хэзээний л эрдэнэтчүүдийн мэдэх болсон “Хүү нь, дүү нь, найз нь” гэсэн гуйлган харцыг харахаасаа залхсан гэхэд болно.  Харин түүний оронд мэдлэг боловсрол, оюуны цар хүрээ, орчин цагийн гүйлгээ ухааныг харъя гэвэл Õ.Золжаргалаас мэдэрч болохоор. Тэрбээр хамтарсан Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллахдаа монголчууддаа овоо хэдэн төсөл авчирч хойд хөршөөс олон зуун сая рублийн буцалтгүй тусламж, урд хөршөөс хэдэн зуун сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, хөрөнгө оруулалт хийсэн , ноосны урамшуулал гээд түүнийг үнэлэх зүйл багагүй бий. Одоо тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр хариуцсан áîäëîãûí зөвлөхийн албан тушаалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх М.Батчимэг улс төрөөр бичсэн “Шатрын өрөг дэх Монгол” номныхоо реклам сурталчилгааны анонсыг хотын гудамжаар өлгөж Сонгуулийн тухай хуулийг санаатай зөрчөөд байна. Орхон аймгийн иргэдэд өөрийнхөө нэрийг ч болтугай таниулах гэсэн болхи аргыг нь хэрэгжүүлэгч менежер нь эхнээсээ буруу нүүдэл хийгээд байх шиг.  Өөрөөр хэлбэл, жирийн нэгэн  зохиогч бол номынхоо нээлтийг “Интерном”-д хийгээд зохиолч, уншигчдаар өөрийгөө хүрээлүүлэн суудагсан. Гэтэл бичсэн номынхоо нээлтийг биш сурталчилгааны анонсыг эрдэнэтчүүдэд зориулан өлгөж байгаа нь цаанаа л нэгийг хэлээд байгаа юм. Эндээс харвал Ардчилсан намын горилогчид хэдийнэ хөдөлгөөнд орж, хурлын тов ч ирэх өдрүүдэд тодорхой болох нь ээ.

Эрдэнэтийн улс төр халуухан бас ширүүхэн болох нь зөвхөн нэг намын горилогсдын нэрийн дарааллаас харагдаж байна. Ардчилсан намын эдгээр горилогч нарыг харвал эхний хүн болох Д.Одхүү гурав дахь удаагаа та нарынхаа төлөө гэсээр ирж буй бол дэд сайд асан Õ.Золжаргалын хувьд хөдөөгийнхний төлөө хийсэн ажил, төслөө хэлж таниулахаар ирж байна. Харин Б.Батчимэг Эрдэнэтийн хоёр мандаттай тойргийг шатрын нүүдлээр харж, номын хавтсаар өөрийгөө төлөөлүүлсэн. Тэгвэл намын анхан шатны нэгж болох аймгийн Ардчилсан намын зарим нэг гишүүн нь Д.Сувдаа, Д.Чулуунбат нарыг нэр дэвшвэл “шанстай” гээд хатгасан уу ямар ч байсан үзээд алдсан ч яахав гэсэн байрнаас хандаж байгаа. АН-ын горилогсдоос харвал Д.Одхүү, Õ.Золжаргал нар УИХ дахь намын бүлгийн дэмжлэгтэйгээр нэр дэвшиж, харин М.Батчимэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг, түлхээсээр Эрдэнэтийн тойргийг онилжээ. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын сонгууль бүрээр манай аймагт  өөрийнхөө гэсэн тодотголтой эмэгтэйчүүдийг илгээдэг. Тэд нь ч нэг их хол давхиад байдаггүй. Гурав дахь тал болох Д.Сувдаа, Д.Чулуунбат нар аймаг, орон нутгийн төлөөлөл гэсэн тодорхойлолттойгоор УИХ-ын сунгаанд сойгдох гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top