Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Энэ жилийн УИХ-ын сонгуулийг Орхон аймагт удирдан явуулах аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Сонгуулийн хороог 20 гишүүнтэй байхаар баталж, даргаар нь аймгийн Төрийн захиргаа  удирдлагын газрын дарга Ш.Ганболдыг, нарийн бичгийн даргаар нь аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батбаатар нар томилогджээ. Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдэд дараахь төрийн байгууллагын ажилтнууд орсон байна.
Ш.Ганболд-Сонгуулийн хорооны дарга
Г.Батбаатар-Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга
Б.Цэрэннадмид-Сонгуулийн хорооны гишүүн-АЗДТГ-ын Нэг цонх хариуцсан ажилтан
Г.Батсуурь-АЗДТГ-ын Цэргийн штабын дарга
Д.Мөнхболд-АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ажилтан
Н.Ганчулуун-Аймгийн Шүүхийн тамгын газрын дарга
С.Сэржнагар-Аймгийн БСГ-ын мэргэжилтэн
К.Нурбек-Аймгийн ХХАА-н газрын мэргэжилтэн
Д.Дэлгэрмаа- “Орхон” цогцолборын захирал
Г.Баясгалан- Эрүүл мэндийн газрын
Отгонбаяр- “Баян-Өндөр” цогцолборын гүйцэтгэх захирал
Б.Цэвээнсүрэн – Татварын хэлтсийн байцаагч
Ч.Энхтуяа – Аймгийн музейн ажилтан
А.Уранчимэг – Аймгийн номын төвийн дарга
Н.Баясгалан – МХГ-ын байцаагч
Л.Оюунгэрэл – Өмчийн албаны мэргэжилтэн
Д.Пүрэвсүрэн – Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэргэжилтэн
Х.Янжиндулам – Нийгмийн даатгалын газрын мэргэжилтэн
З.Эрдэнээ- Баян-Өндөр сумын Тамгын газрын дарга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top