Н.Энхбаярыг суллах эсэхийг шийдэх шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч баасан гаригийн 07:00 цагаас эхлэн эсэргүүцлийн өлсгөлөн зарласан. Харин түүний биеийн байдал муудсан тул өчигдөр 21:00 цагийн орчимд хорих 461 дүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн билээ. Эх сурвалжийн өгүүлснээр Н.Энхбаярын биеийн байдал нь цаг тутамд муудсаар байгаа бөгөөд албадан эмчилгээ хийхээр болсон гэнэ. Тиймээс түүнийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдвэрлэх давж заалдах шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 16:00 цагаас болох аж.

Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top