Н.Энхбаярын намынхандаа илгээсэн захидал 16 хоногийн дараа эзэндээ хүрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Өнөөдөр Н.Энхбаярын МАХН-ынхандаа илгээсэн захидлыг намынханд нь өгөхөөр болжээ. Одоогоос 17 хоногийн өмнө ШШГЕГ-ынхан Н.Энхбаярын биед нэгжлэг хийх үедээ намынхандаа болон гэр бүлийнхэндээ илгээх гэж байсан  захидлыг хурааж авсан юм.  Захидалд нь хуульд харшлах зүйл байхгүй байсан тул өгөх ёстой хүнд нь хүргэхээр болсон аж. Харамсалтай нь уг захидлыг авсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нь тодорхой шалтгаангүйгээр уг захидлыг хав дарж эзэнд нь өгөхгүй байсан тул МАХН-ынхан ерөнхий шүүгчид нь гомдол гаргаж захидлаа авахаар болсон байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top