Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Итгэлийн гэгээ” хэмээх тоглолт энэ сарын 10-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.
Энэхүү тоглолтыг Монгол Улсын Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Японы уламжлалт үндэсний бүжгийн нэрт төлөөлөгч Азүма Канхо, Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч Ц.Батчулуун нарын хамтран хийх гэж байгаа аж.
Энхүү тоглолтод Монгол Улсын морин хуурын чуулга, Японы дуучид хөгжимчид болон хоёр орны үндэсний бүжигчид хамтран тоглох юм.
Т.Ялгуун.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )