МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр нарт өргөх бичиг барилаа. Өргөх бичигт “МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсноос хойш 24 хоног өнгөрлөө. Энэ сарын 24-ний 10.00 цагийн үед өлсгөлөн зарласнаас хойш 72 цаг өнгөрөөд байна. Одоо Н.Энхбаярын биеийн байдал нь эрс муудаж байгаа бөгөөд цаг минутаар амь насанд нь аюул тулгарч эхэллээ. Одоогийн байдлаар Н.Энхбаярын яриа удааширсан, нойрмогдуу байдалтай, арьс хэл хуурайшилтай, шээс нь ховордсон байна. Энэ байдал нь үхэлд хүргэх аюултай байна. Тиймээс яаралтай эрчимт эмчилгээнд хамруулах шаардлага тулгараад байна” гэжээ.
Тэрбээр энэхүү өргөх бичгээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өргөн барихаар шийдсэн байна.
П.Төгөлдөр
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )