АТГ-ынхан Э.Батшугарыг хулхидав уу

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Өнөөдөр өглөө АТГ-аас Н.Энхбаярыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрөл олгож байгаагаа мэдэгдсэн. Улмаар АТГ-т ирж уулзах зөвшөөрлөө аваарай хэмээн Э.Батшугар, О.Цолмон нарт мэдэгджээ.   Зөвшөөрөл авахаар очиход  АТГ-ынхан О.Цолмон, Э.Батшугар нарт уулзах зөвшөөрлийг  өгөлгүй харин  байцаалт мэдүүлэг авахыг завдсан гэнэ.   Ар гэрийнхэн нь Н.Энхбаяртай уулзах зөвшөөрлийг өгөөгүйгээр барахгүй байцаалт, мэдүүлэг авахыг санаархсаныг  "Ард түмний дунд үүсээд байгаа уур амьсгалыг намжаахын тулд хийсэн бусармаг ажиллагаа.  Н.Энхбаярын ар гэрийнхэн АТГ-ынхан хэний даалгавараар ингэж биднийг  болон ард түмнийг даапаалж байгаа юм бол доо" хэмээсэн байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top