АН-ын бүлэг МАН-ын мөрийн хөтөлбөрийн “но”-г илчиллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Өнөөдөр 10 цагаас эхлэн Төрийн ордонд МАН болон АН-ын бүлэг хуралдсан. АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөсний дараа бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэр мэдээлэлдээ үндсэн гурван асуудлыг хөндсөн юм. Тодруулбал:

1.      МАН-ын мөрийн хөтөлбөрт цалинг  1.3 сая  төгрөг байна гэж заасан нь өөрөө Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл. Бид энэ болон бусад хууль бус үйлдэлтэй тууштай тэмцэх болно гэдгийг онцолсон юм.

2.      Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан  татварын тухай хуульд болон холбогдох бусад хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудалд оруулсан санал.

3.      Монгол Улсын Засгийн газрын тухай болон Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаараа ярьлаа.  Мөн УИХ-ын  гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэсэн “эртний” асуудлыг дахин ярилцсан гэдгээ мэдэгдэв.

Мөн иргэний цахим үнэмлэхийг иргэдэд олгох талаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдсан байна.  АН-ын  бүлэг иргэдийг сонгуулийн өмнө яаралтай цахим үнэмлэхжүүлэх ёстой гэсэн байр суурьтай  байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top