Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг  яллагдагчаар татах дүгнэлтийг АТГ-аас  Нийслэлийн прокурорын газарт хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр сар хорих захирамж гаргасан билээ.   МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 4-ний өглөөнөөс эхлэн эсэргүүцлийн хуурай өлсгөлөн зарласанаас бие нь эрс доройтсон тул ар гэрийнхний гомдлын дагуу эхэлсэн шүүх хурал өнөөдөр 16 цагаас Сүхбаатар дүүргийн шүүх дээр  эхэлсэн  юм. Шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top