11.00 цагт Монгол-Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. Тоглолтод Морин хуурын чуулга, японы алдарт бүжигчин Азумо Канхо, Азума Каияа нар оролцох аж.
12.00 цагт Италийн театрын “Сүйт залуус” моно жүжиг Монголд анх удаа тоглогдох гэж буйтай холбогдуулж Монголын урлагийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
13.00 цагт Амлалт нэхэх ард түмний холбооноос өнгөрсөн гурван жилийн ажлын тайлан болон сонгуульд оролцох байр сууриа танилцуулж, СЕХ-нд мэдэгдэл хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Төрсөн нутагтаа хүний эрх, эрх чөлөөгөөрөө хавчигдан гадуурхагдаж байгаа өмнөд монгол ахан дүүсийнхээ төлөө дуугаа өргөе “ сэдвээр “Даяар монгол” хөдөлгөөн, “Хөх монгол” бүлгэм, “Цагаан хас, эх орончид”, “Эсгий туургатан” ТББ болон өвөр монгол иргэд хамтарч хэвлэлийн бага хурал зарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )