УИХ-ын болон орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үед намууд нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулж , Сонгуулийн ерөнхий хороо руу зүглэсэн цуваа тасрахгүй үргэлжилсээр.
Уржигдар л гэхэд МАХН, МҮАН-ынхан тус хороонд бүртүүлсэн бол өнөөдөр АН-ынхан нэр дэвшигчдийнхээ нэрсийг бариад бүртгүүлэхээр очихоор боллоо. Тэд морин цаг буюу 11 цаг 40 минутанд Сонгуулийн ерөнхий хороонд бүртүүлэх юм байна. Ингэснээр сонгуульд өрсөлдөх намууд шил шилээ даран бүртгүүлж, нэрсээ баталгаажуулж дуусах шатандаа ороод байна.
А.ТӨМӨР
Сэтгэгдэл ( 0 )