”Амлалт нэхэх ард түмний холбоо”ны мэдэгдэл

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Дөнгөж сая  “Монгол нюьс” мэдээллийн төвд “Амлалт нэхэх ард түмний холбоо”- ноос мэдээлэл хийлээ. Тэд Сонгуулийн Ерөнхий хороо, Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Улсын Засгийн газарт тус бүрт нь мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Тус холбооноос гаргаж буй дээрх мэдэгдэлд "2008 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам иргэн бүрт сая төгрөг бэлнээр өгнө, ингэхдээ жил бүхэн өмнөх жилээсээ өсгөж өгнө, МАН иргэн бүхэнд 1,5 сая төгрөг бэлнээр өгнө хэмээн амлаж гарч ирсэн. Үндсэн хууль зөрчин байж хамтарсан Засгийн газар байгуулсан шалтгаан нь дээрх болон бусад амлалтуудаа биелүүлэх хэмээн тайлбарлаж байсан. Үүнийг ард түмэн мартаагүй  байгаа. Гэтэл өнөөдөр тэдгээр амлалтуудын хэрэгжилт хангалттай бус байна.  Тиймээс  “Амлалт нэхэх ард түмний холбоо” амлалт нэхэж бас шаардаж байна”  гэсэн юм. Мөн  сонгууль хүртэл  долоон долоо хоног үлдсэн энэ цаг үед  ард түмэндээ хандан “дараагийн сонголтондоо хариуцлагатай хандаж бэлэн мөнгийг биш бодлого, хөтөлбөрийг, мөнгөтэй хүнийг биш зөв шударга хүнийг харж сонголтоо хийх"-ийг нийт иргэд, сонгогчиддоо  уриалсан юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top