Н.Энхбаярыг батлан даалтанд гаргахаар хөөцөлдөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Яг одоо Э.Батшугар болон Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү нар УПЕГ-т Монгол улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг батлан даалтад гаргах өргөдлөө хүргэхээр болжээ.

Батлан даалтад гаргах өргөдлийг өглөөнөөс хойш прокурор нарт хүргүүлэх гэсэн боловч прокурорын газрын албан хаагчид тусгай сургалттай гэдэг шалтгаанаар тус өргөдлийг нь хүлээж аваагүй байсан байна. Тиймээс сургалтан дээр нь аваачиж өгөхөөр шийдэж  тэд УПЕГ-ыг зорьжээ.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top