Н.Энхбаярын биеийн байдал ямар байгааг мэдээлэхийг шаардана

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

 

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эсэргүүцлийн хуурай өлсгөлөн зарлаад 110 цаг болж байгаа бөгөөд түүний биеийн байдал тааруу байгааг бид мэдээлсэн. Өөрөөр хэлбэл хүн хуурай өлсгөлөн зарласан тохиолдолд дээд тал нь 120 цаг буюу таван өдөр л тэсдэг байна. Энэ нь экс Ерөнхийлөгч эсэргүүцлийн хуурай өлсгөлөнгөө үргэлжилүүлбэл амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Одоогоор МАХН-ын гишүүд дэмжигчид хорих 461-р ангийн гадна цуглаж байгаа бөгөөд цаг тутам экс Ерөнхийлөгчийн биеийн байдал ямар байгааг мэдээлэхийг шаардах гэнэ.  

МАХН-ын гишүүд дэмжигчдийн хувьд даргаа ингээд алдахыг хүсэхгүй байгаа бөгөөд сэтгэл түгшсэн байдалтай байна.  

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top