Эхийн урамшууллын тухай төслийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Хүний эрхийн дэд хороо Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд хуралдах юм байна. ХуралдаанаарМонгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийг Үндэсний Комиссын 2011 оны илтгэл “Монгол Улсын хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Үүний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд хуралдах ажээ. Хуралдаанаар

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,“Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн болон “Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэх ажээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top