МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад 120 цаг болж байна. Өчигдөр орой түүний биеийн байдал муудаж хэвтэрт орсон гэсэн мэдээлэл аваад намын нөхөд нь уулзахаар явсан байна. Энэ талаар МАХН-ны хэвлэлийн төлөөлөгч н.Будтай холбогдоход “ Биеийн байдал цаг минутаар муудаж байгаа.
Бид эмнэлэгийн хариуцаж байгаа эмч ажилтанаас нь мэдээлэл авах санаатай очсон. Гэвч ямар ч мэдээлэлгүй ирлээ” гэсэн юм. Харин Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд нэмж МАХН-ны зургаан хүн өлсгөлөн зарлаж байгаа талаар тодруулахад “өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа” гэв. Харин өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэнэ. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмч нар үдээс хойш биеийн байдалд нь үзлэг шинжилгээ хийхээр болжээ. Мөн Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү өнөөдөр үйлчлүүлэгчтэйгээ уулзах юм байна.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )