Тэдний алийг нь сонгох вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

      Жендерийн тэгш эрх,  сонгуулийн квотоос шалтгаалан  ирэх сонгуульд намуудаас нилээн олон тооны бүсгүйчүүд Их хурлын сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа. Үүнээс улбаалан ер нь аль хүйсийн хүмүүс шийдвэрлэх түвшинд байвал бидэнд хэрэгтэй байх бол оо гэсэн сониуч сэтгэлийн үүднээс нийгмийн санал бодлыг тусгахаар шийдлээ.

Эхлээд давуу талуудыг авч үзье.

      Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан онцлогоос шалтгаалан аливаа зүйлийг мэдрэх, шийдвэр гаргах тал дээр ялгаатай байдал ажиглагддаг. Эрчүүд ямар нэгэн зүйлийг ерөнхийд нь ажиглаж оюун дүгнэлтэнд хүрдэг бол хүүхнүүд нэг бүрчлэн деталчлан харах чадвартай, эрчүүд хамар доорх зүйлийг олж харахгүй атлаа хаа хол гудамжны үзүүрт байгаа юмыг олоод харчихдаг, энэ өнцгөөсөө алсын хараатай гэхээр. Шийдвэр гаргах тал дээр хүүхнүүд маш болгоомжтой, долоо хэмжиж нэг огтолдог бол эрчүүд хурдан хугацаанд, маш түргэн сэтгэж асуудлыг шийдвэрлэх чадвартай, өөрөөр хэлбэл хурд сайтай гэсэн үг. Эмэгтэй босстой албан газрын хаалгаар ороход л илүү сайхан эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал мэдрэгдэх жишээтэй. Энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй биз.

Одоо сул талуудын ээлж

      Бас л програмчлагдсан  робот биш  бодит хүн гэсэн үүднээс аль алинд нь сул тал нилээн бий. Үүнд нь физиологийн онцлог, генийн шинж чанарууд нь ч ихээр нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй.

      Эмэгтэйчүүдийн хувьд дээр дурдсанчлан, шийдвэр гаргах тал дээр жаахан “но” байдаг, хэрэгтэй цагт нь хурдан шийдэх тал дээр. Энгийн замын хөдөлгөөн дээр л гэхэд энэ байдал харагдана, уулзвар дээр яахаа мэдэхээ байгаад гацаж зогсчихоод бөөн түгжрэл үүсгээд байгаа хэргийн эзнийг харахад ихэнх нь хүүхэн-жолооч байдаг, тэгээд л хэн нэгэн эрэгчин-жолооч хажуугаар нь орж түүнийг хөтөлж дагуулж гарах жишээтэй. Энд нэмж дурдахад, эрчүүд хурдан атлаа дандаа зөв шийддэг гэвэл бас өрөөсгөл ойлголт, тэд алж ч мэдэх, аварч ч чадах тийм рисктэй шийдвэр гаргадаг хүмүүс. Замын хөдөлгөөн дээр авч үзсэн ч, гарч буй ослын 70 хувийг эрчүүд гаргадаг г.м

      Эрчүүдийн хувьд  төрөлхийн ориг,  полигам байдал нь бас их асуудал үүсгэнэ. Их том дарга болчлоо гээд эрэгчин амьтных нь инстинкт дарагдах нь юу л бол, илрэх хэмжээ хэлбэр нь их бага, ил далд гэхээс биш.

     Үүнийг нь тооцоолоод, эрх мэдэл эд хөрөнгөтэй эрчүүдийг ангуучилж “намнадаг”, мэргэшлийн өндөр ур чадвартай хүүхнүүдийн “тусгай салаа” аль эрт нийгэмд үүсчихсэн. Эндээс хамаг хэрэг ундарна. Тэдгээр эмсийн шунал хэрэглээ нь гаднах өнгө үзэмжтэйгээ шууд пропорцианаль хамааралтай тул түүнийг нь хангах шаардлага эрчүүдийн өмнө тулгарна. Тэгээд дан ганц цалингаараа хүчрэхгүй тул мөнгө олох өөр нүх суваг хайж эхлэх нь гарцаагүй, үүнээс нөгөө авлига, хээл хахууль, санхүүгийн луйвар гээд наян муу зүйлс хөвөрнө.

      Хаа очиж физиологийн энэ хэрэгцээний тал дээр улс төрч  бүсгүйчүүд холбогдоод байх нь бараг үгүй, нөгөө “мөөмтэй пионер” хатагтайг эс тооцвол. Харин бизнесийн хүрээний бүсгүйчүүдийн дотор “нялх ногоо зулгаах”  үзэгдэл байхыг үгүйсгэх аргагүй, тэртэй тэргүй мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бидэнд хаа хамаатайн.

     Томчуудын хувьд авааль эхнэрээ голон залуу хүүхнүүдтэй зугаацах явдал бараг моод болсон гэхээр, байр машин авч өгөх бол энүүхэнд,  гадаад дотоод явахдаа нууцаар дагуулж яван,  өчнөөн хэдэн мянган долларын үнэтэй зүйлс авч өгөн, татвар төлөгч бидний мөнгөөр тансаглуулж  эрхлүүлэхийг нь яана гээч.

      Нөгөө “хөрөнгө оруулдаггүй атлаа хувьцаа эзэмшдэг” хүүхний хувьд ханаж цаднаа гэж гонжийн жоо, тэдний тэр хорон санаа, хуурамч маягийн хажууд алдарт “Баба Яга” ч балчирдана.

      Тэгээд цагийн эрхээр тухайн эр маань туг барихаа болиод “тугал хариулаад” эхэлбэл нөгөө үзэсгэлэнт залуу амраг үүрд bye-bye болон, харин нөгөө голоод хажуугаар нь салхи татуулж давкиад байсан “эмгэн” нь аминд нь орж эхэлнэ.   Энэ маягаар эрчүүдийн сул талыг тоочоод байвал бас барагдахгүй биз.

Эндээс харахад бид хэнийг нь сонговол илүү дээр вэ, эрийг нь үү, эмийг нь үү???

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top