Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болох байсан ч хэлэлцэх асуудал нь сонгуулийн амлалт болно гэсэн хардлага дагуулж байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Хуралдаан хойшилсон албан шалтгааныг ирц бүрдээгүй хэмээн тайлбарласан юм.
Энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэх байсан. Тодруулбал
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн болон “Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг тус тус хэлэлцэх байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )