Өнөөдөр 12 цагт МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва намынхаа байранд хэвлэлийн бага хурал зарлав. Цагаасаа бага зэрэг хоцорч эхэлсэн хуралд Д.Тэрбишдагва биш олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд санал бодлоо илэрхийллээ.
Алдарт эхчүүд Н.Энхбаярын биеийн байдал тааруу байгаад сэтгэл зовниж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах бодолтой байгаагаа хэлсэн юм. Тэд: “Монголын төлөө амь нас, мэдлэг боловсролоо хайр гамгүй зүтгэсэн Н.Энхбаярт үндсэн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлж, одоо явуулж байгаа харгис бодлогоо зогсоохыг хүсэж байна” гэдгээ энэ үеэр онцолсон.
Ерөнхийлөгчид гомдсон алдарт эхчүүд өөрсдийнхөө бие, эхийн цагаан сэтгэл, сүүгээрээ батлан даахын зэрэгцээ Н.Энхбаярыг амьсгал хураахаас өмнө эмнэлэгт шилжүүлэхийг хүссэн хүсэлтээ төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )