Н.Энхбаяр “сайд нарын хоёрдугаар эмнэлэг”-т хэвтэж байгаа гэдэг ор үндэсгүй мэдээлэл

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Сүүлийн үед хэвлэлийн хуудсыг экс Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээ дүүргэж байна. Хэвлэлүүдээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүллээ гэсэн мэдээлэл гарах болсон. Гэвч өнөөдөр МАХН-ынхан хийсэн мэдэгдэлдээ энэ нь ор үндэсгүй худал мэдээлэл байна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

Мөн УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хийсэн мэдэгдэлдээ: Одоогийн байдлаар биеийн байдал нь маш муу байна. Бос ч чадахаа больж, хоёр удаа огиж бөөлжих шинж тэмдэгүүд илэрсэн тул яаралтай эмнэлэгт шилжүүлэх хэрэгтэй гэлээ. Тэрээр мэдээлэл хийж дууссаныхаа дараа ЭМЯ-нд тавьсан шаардах бичгийнхээ хариуг авахаар явлаа.

А.ТӨМӨР

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top