2012-05-09-ний үүрээр Н.Энхбаярын бие эрс муудаж үхлийн комд орсон байсан тул II эмнэлэг рүү шилжүүлж, эрчимт эмчилгээнд хамруулжээ. Энэхүү үйлдлээ нуухын тулд Н.Энхбаярыг авчирсан бүх хүний гар утсыг хураасан бөгөөд 14 цагаас шилжүүлсэн гэдэг мэдээллийг холбогдох албаныхан ШШГЕГ-аас дамжуулсан гэдгийг эх сурвалж баталлаа.
Үхлийн комд орсон хүн эргэж сэрэх, сэрэхгүй нь тодорхойгүй байдаг бөгөөд тухайн хүнийхээ биеийн байдлаас шууд хамаардаг гэнэ.
Түүний биеийн байдал эрс муудсан тул эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд суллаагүй гэдгийг эх сурвалжууд баталсан.Тодруулбал тэрбээр 08-09-нд шилжих шөнө ухаангүй байсан бөгөөд үүрээр түүнийг II эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Одоо экс Ерөнхийлөгчийг эмчилгээнд оруулсан бөгөөд гэр бүлийнхэн, гишүүд дэмжигчдийн хамт эмнэлэг дээр очоод байгаа юм.
Н.Энхбаярын хэргийн талаар ЦЕГ болон ШШГЕГ-аас хамтарсан мэдээлэл хийх гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )