Хуурай өлсгөлөн зарлагчдын тоо арав хүрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардсан иргэд өчигдөр өдрийн 15:00 цагт “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний өмнө хуурай өлсгөлөн зарласан. Таван хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн өлсгөлөн суултад өнөөдөр 15:00 цагийн байдлаар 10 хүн оролцож байна. Тэд “Зохиомол хэрэг үүсгэн улс төрийн хүчнийг хэлмэгдүүлж байна. Н.Энхбаярыг нэн даруй сулла. Хэлмэгдүүлэлтээ зогсоо” хэмээн шаардаж байна.

Т.Ялгуун  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top