УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.40 цагийн орчимд эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Удирдлагын академийн зөвлөх Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.
Д.Сугар нь 1956 онд Өвөрхангай аймагт төрсөн, хуульч мэргэжилтэй бол Т.Лхагваа нь 1950 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн түүхч, газарзүйч юм байна. Одоо чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
А.ТӨМӨР
Сэтгэгдэл ( 0 )