Засгийн газрын хуралдаанаар Дархан цаазат болон Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээг өргөтгөх талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Шийдвэрийн дагуу 26 сая га бүхий 15 шинэ газрыг яаралтай улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Тухайлбал, Хан хэнтийн дархан цаазат газар болон Дундговь аймгийн Их газрын чулууг өргөтгөн Тусгай хамгаалалтад авах ажээ. Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газрыг 15 хувьд хүргэнэ гэж тусгасан. Эдгээр газруудыг өргөтгөснөөр 17 хувьд хүрэх юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )