МАХН-ын дарга Н.Энхбаяр эсэргүүцлийн өлсгөлөн зарлаад 170 гаруй цаг буюу долоо дахь хоног болж байна.
Энэ талаар болон экс Ерөнхийлөгчийн биеийн байдлыг УИХ-ын нэгдсэн чуулган дээр Д.Тэрбишдагва МАХН-аас гаргасан мэдэгдлээ УИХ-ын нэгдсэн чуулган дэээр уншиж танилцуулахад таван минутын хугацаа нь дуусаагүй микрофоныг нь хаасан байна.
Үүгээр ч зогсохгүй түүнийг “Коминтернийн шээс” хэмээн хэлж чуулган дээр багагүй маргаан гарлаа. Энэ нь түүнийг бөөрөлхөж байгаа хэрэг хэмээн үзэж сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
Өнөөдрийн байдлаар экс Ерөнхийлөгчийг II эмнэлэгийн гуравдугаар давхарт 50 ортой хэсэгт хэвтүүлж байгаа гэнэ. Энэ нь зэргэлдээ тасгийн үйл ажиллагаанд цагдаа нар “гай” болж байна. Эмнэлэгийн гадна болон дотно цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Эмнэлэг үү, цагдаагийн газар уу, шорон уу? гэдгийг мэдэхгүй байна гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан болон Д.Тэрбишдагва нар өнөөдөр мэдээлэв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )