Н.Энхбаярын бие бүрэн шоконд орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10


МУ-ын гуравдах Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр Нэгдсэн Хоёрдугаар Эмнэлэгт хүргэгдсэн талаар бид анхлан мэдээлсэн. Тэрбээр хууль бусаар цагдан хорьж, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байгааг эсэргүүцэн эмчилгээ хийлгэхээс эрс татгалзан хуурай өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа ба 13 цагийн байдлаар 150 цаг болж байна. Улс төрийн тэмцлээ үргэлжлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын бие бүрэн шокийн байдалд оржээ. Энэ нь түүний амь нас эрсдэх аюулд тулгарч байга а гэсэн үг юм.

Бие бүрэн шокийн байдалд орно гэдэг нь захын цусан хангамж хүчилтөрөгчийн дутагдалд орж, ухаан санаа алдагдаж, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох магадлал өндөр болсон үеийн байдлыг хэлдэг байна.  

Одоогийн байдлаар түүнд ямар нэгэн эмчилгээ хийгээгүй бөгөөд түүний дэргэд өөрийнх нь хүсэлтээр эмч, сувилагч ажиллаж байгаа гэнэ.  Хоёр цагийн өмнөх байдлаар түүний яриа нь удааширч, дуу нь цаашаа орсон гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдэж байлаа.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top