Элбэгдорж ерөнхийлөгчтэй, Нямдорж сайдтай, яана даа бидний монголчууд??!!

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

     Энэ үгс бол дэлхийн нөгөө бөөрөнд амьдарч байгаа боловч эх орныхоо зүг байнга хараа сунган, сонор тавин суугаа элэг нэгт монголчуудын маань комментод үлдээсэн сэтгэгдэл.

       Тэд маань эх орондоо болж буй үйл явдалд санаа нь зовон өөрсдийн бодож явдагаа илэн далангүй бичсэнийг уншигчдад хүргэхийг хүсэн кирилл үсэг рүү хөрвүүлэв.

     Дэндэж байнаа, манай монголчууд. Бид гадаадад сурдаг. Экс Ерөнхийлөгчийг баривчилсан өдрөөс л түгшиж эхэлсэн. Ядаж хийсэн гавьяаг нь бодоод ёс суртахуунтай хандаж болноо доо. Хөдөлмөрлөсөн хүн заавал алдаа гаргадаг. Хүний ардуур гэмгүй царайлаад, сайхан яриад, хийсэн гавьяагүй хүн байдаг шүү дээ. Үнэндээ бидний бодлоор бол одоогийн төрийн тэргүүн Элбэгдорж гуай бол зүгээр л сайхан ярьж чаддаг илтгэгч шүү дээ. Юу хийж гийгүүлснийг нь сайн мэдэхгүй ээ.

       Гэтэл Энхбаяр гуай Ерөнхийлөгч байхдаа их өрийг тэглэсэн, бүр зүгээр Соёлын сайд байхаасаа л монголчууддаа үлдэх юм хийсэн хүн шүү дээ (Монголчуудын шүтээн Жанрайсаг бурхныг бүтээлцсэн)

   Яагаад Монголчууд сайн, арай илүү яваагаа устгаад байдаг балиар зуршилтай болчихдог байнаа??

      Зориг агсан, Жамбын Наранцацралт гишүүн, одоо энэ экс ерөнхийлөгч Энхбаяр гуайг дэндүү доромжилж, парламентынхан өөрсдийгөө хэтэрхий мулгуу, мугуйд гэдгээ харуулж байна шүү.

       Бид хэнийг нь ч дэмждэггүй ээ, гэхдээ одоо болж байгаа бодит байдалд үнэхээр зэвүүцэл төрж байна.

       Аз болоход бидний хэсэг залуус яг одоо ялзарч буй тэр эх орондоо байхгүй байгаа нь хичнээн сайхан бэ.... Элбэгдорж ерөнхийлөгчтэй, Нямдорж сайдтай, яана даа бидний Монголчууд??  

      Зөвхөн энэ өгүүлбэрээс харахад л Монголын маань ирээдүйн сор болсон залуусдаа ямар сэтгэгдэл төрүүлж байгааг төвөггүй ойлгож болохоор. Энэ янзаараа ялзраад л байх юм бол хэн ч Монголдоо буцаж ирэхийг хүсэхгүй нь ээ...

Д. Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top