Хурууны хээгээр сонгууль өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар гарын хурууны хээг ашиглан сонгогчийг таних ажлыг зохион байгуулах тухай тусган хэлэлцлээ. УИХ-ын сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болсон тул одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр сонгогч саналаа өгөх бөгөөд сонгогч санал өгөхдөө хурууны хээгээ таниулах юм байна. Хурууны хээг таниулахын тулд одооноос эхлэн сонгогчийн нэрсийн жагсаалт, тухайн сонгогчийн зураг, хурууны хээ зэргийг нэг бүрчлэн тулгаж, баталгаажуулах ёстой болж байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top