УИХ-ын 2012 оны сонгуулийн сунгаа ид үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд хэн сайн мөрийн хөтөлбөрөө сойсон байна, тэр нам хүчин ялах нь гарцаагүй. Манай улс төрийн томоохон лидер намууд болох АН, МАН хоорондоо ямар нэг будлиангүй, шударга сонгууль явуулахын төлөө хоорондоо тохиролцож эхэлсэн. Гэсэн ч эхнээсээ тохиролцоогоо зөрчсөн сонгуулийн мөрийн хөтөлбөр хийж эхэлжээ. Тодруулбал энэ сонгуулиар ард иргэдэд бэлэн мөнгөний амлалт өгөхгүй гэсэн боловч МАН 1,3 сая төгрөг хүртэл цалинг нэмнэ гэсэн нь АН-ынхны дургүйцлийг нэлээд хүргээд байгаа бололтой.
Мөн энэ удаагийн сонгуулийг шударга болгоно хэмээн ихэд найдаж байсан ухаалаг иргэний үнэмлэх ч сонгуулийн үеэр гарч чадахгүй болсон. Үүнийг Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой гэж АН үзсэн тул огцруулах гээд чадаагүй. Гэсэн ч АН сонгуульд оролцох галын бэлтгэлээ сайн базааж СЕХ-д мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож өгчээ. Уг мөрийн хөтөлбөрт иргэн бүрт тэгш боломж олгох , баялгийн шударга бус хуваарилалтыг арилгах гэх мэт нийгмийн өмнө тулгамдаж буй чухал асуудлыг шийднэ хэмээн тусгажээ.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )