Үндэсний хас, Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөс Ерөнхий сайд асан С. Баяр, Хууль зүйн сайд асан Ц. Мөнх-Оргил нарыг УИХ-д нэр дэвших нь ёс суртахууны эрхгүй гэж мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлдээ тэд долдугаар сарын нэгний эмгэнэлт өдөр дахин бүү давтагдаасай, энэ явдлаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч хохирогчид хохирлоо тогтоолгоогүй, хууль шийдвэр гаргасан хүн нь олдоогүй байгаа, нөхцөл байдал дээрдсэнгүй, харин дордсон байдалд хүрсэн. 2008 оны сонгуулийн будлиантай холбоотой хэрэг явдлыг шийдсэн тохиолдолд энэ сонгуульд нэр дэвших хэрэгтэй. Долдугаар сарын үйл явдалд гэм буруутай гэсэн хүмүүс нэр дэвшиж байна. Тухайн үеийн МАХН (МАН) бүрэн бүрэлдэхүүнээр хэсгийн хороон дээр луйвар хийснийг иргэд мэдэж байгаа. Долдугаар сарын нэгний өдөр таван хүний амь эрсдсэн. Нэг хүнийг хувьсгалт намын байран дотор зодоод гавлаад алчихсан байсныг намын дарга С. Баяр Кредит банкны сейфийг онгойлгох гэж явж байгаад өөрөө угаартаад нас барсан гэж онц байдал зарласан байхад монгол телевизээр мэдэгдэл хийж байсан. Тухайн үеийн хууль зүйн хэргийн сайд асан Ц. Мөнх-Оргил онц байдал зарласны дараа батлан хамгаалахыг татан оролцуулж байлдааны зэвсгийг хот даяар гаргасан. 800 гаруй хүнийг хууль бусаар баривчилж халуун зунаар галуун цуваагаар явуулж, хоол унд өгөхгүй тамлаж байсан. дараа нь бүх хүнээс хатуу эрүү шүүлтийн доор 275 хүнийг улс төрийн хэлмэгдлээр 6-7 жилийн хугацаагаар шоронд хийсэн. Ингэхдээ бүгдийг нь нэг хуулийн 171, 179, 131-р зүйл, заалтаар ялласан байгаа. 2009 оны өршөөлийн хуулиар 275 залуу суллагдсан бөгөөд одоо болтол ялтай гэж явдаг.
Энэ залуусын нэг нь сая гадаад руу сургуульд явах гэтэл ял эдэлж байсан гээд гадагшаа гарч чадсангүй. Ийм учраас 2008 оны сонгуулийн луйвраар гарч ирсэн нөхдүүд бүрэн эрхийнхээ хугацаанд “Цагаатгалын хууль”нэн даруй гаргах хэрэгтэй байна. Тухайн үед ерөнхий сайд С. Баяр, штаб толгойлж явсан хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Мөнх-Оргил нар БГД-т нэр дэвших гэж явж байна.
Луйвраар гарч ирсэн нөхдүүдийг ард иргэд бүү сонго, СЕХороонд ч мэдэгдэж сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардаж байна. МАН-ын дарга С. Батболд тавдугаар сарын 15-ний дотор биечлэн эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариу өгнө үү!гэж Үндэсний хас хөдөлгөөний тэргүүн Нанжад мэдээллээ.
Х. Даваа
Сэтгэгдэл ( 0 )