Н.Энхбаяр хоригдож, өлсгөлөн зарласнаасаа хойш анх удаа өөрийн дуу хоолойгоор мэдэгдэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр буюу 5-р сарын 11-ний өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрийн дуу хоолойгоор мэдэгдэл хийжээ. Энэ бол түүний өлсгөлөн зарласнаас хойш найм дахь хоног дээрээ, шоронд хоригдсоноосоо хойш өөрийн дуу хоолойгоор хүргэж байгаа анхны мэдэгдэл юм. Экс ерөнхийлөгчийн биеийн байдал нэлээд дор орж, хүндэрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд мэдээлсээр байгаа. Энэ дундаа манай сайт болж буй үйл явдалтай холбоотой мэдээллийг тодорхой эх сурвалжуудаас цаг тухай бүрт нь авч, шуурхай мэдээлэн ажиллаж байгаа билээ. Өнөөдөр оройноос эхлэн ТВ9 телевизээр нэвтрүүлж эхэлсэн түүний дуу хураагуурт үлдээсэн мэдэгдлээс сонсоход Н.Энхбаярын хоолой танигдахын аргагүй өөрчлөгдөж, амьсгаадсан байдалтай байна. Тэрээр "Шаардлага хүлээж автал Би өлсгөлөнгөө зогсоохгүй" гэсэн эрс шийдвэрээ экс ерөнхийлөгч өөрийн дуу хоолойгоор мэдэгдлээ. Хэрвээ өөрийнх нь амь нас эрсэдвэл Ц.Элбэгдорж, Сү.Батболд, Д.Дорлигжав, Ц.Нямдорж болон түүний гар хөл болсон АТГ-ын дарга, шүүгчид, прокурорууд хариуцлага хүлээнэ хэмээн тэр мэдэгдэж байна. Найм дахь хоног дээрээ хуурай өлсгөлөнг үргэлжлүүлж байгаа түүний хувьд амьд явах боломж бололцоо нь өдрөөр бус цагаар хэмжигдэж байгаа хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Бид zindaa.mn сайт энэ талаар эргэн мэдээлэх болно.  

Д.Билгүүн

zindaa.mn сайтын Шуурхай мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top