Тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн хүсэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн Монгол Улсын

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид

         2012.05.12                                                                               Хүсэлт гаргах нь

 

Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна.  Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ.

Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараах 5 шалтгаанаар эсэргүүцэж байна.

1.    Олон Улсын 1991 оны Мальтын конвенцоор өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгаад эсэргүүцэж байна.

2.    Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэл, хууль бус ажиллагаанд өртсөн, олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвээс бие нь хүнд хямралд орж харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгааг танд хариуцлагатай мэдэгдэж байна шүү.

Эмчилгээ ямар нөхцөлд, ямар аргаар явагдахаас шалтгаалж үр дүнгээ өгнө.

Эмчилгээг яаралтай хэвийн нөхцөлд хугацаа алдалгүй эхлэх шаардлагатай тул дээрх эрсдлийг тооцож хууль бусаар хорьж байгааг нь нэн даруй зогсоох арга хэмжээ авахыг шаардаж байна.

Таны өмнөх Ерөнхийлөгч, тантай өрсөлдөж байсан хүнтэй ингэж харьцах нь дээд зэргийн шударга биш,  дэндүү ёс суртахуунгүй юм бишүү.

Шүүгчдийг шүүхийнхээ ёс зүйг эвдүүлж, цагдаа нарыг цагдаагийн байгууллагын ёс зүйг эвдүүлж, монголын ард түмний нүдэн дээр ийм харгис балмад явдал болж байхад эзэлж байгаа байр суурь чинь гайхшрал төрүүлж байна.  Хүүхдүүдийх нь нүдэн дээр ийм хэрцгий байдал гаргаж байхад танд эцэг хүний хувьд юм бодогдсон уу ?

Олон монгол аавын хүү, ээжийн охидыг ийм бусармаг ажиллагаанд татан оролцуулснаар монгол хүний эрхэмлэдэг жудаг, ёс жаягийг эвдүүлж хөсөрдүүлж байгаа юм бишүү ?

Ерөнийлөгчийн сонгуульд өөртэй чинь өрсөлдөж байсан хүний амь насанд нь үнэхээр санаа зовж байгаа бол хуулийн дагуу асуудлыг шийдэж хууль бус хорьж байгааг зогсоож болохоор байтал яагаад дахин “албадлага” гэдэг  аргыг хэрэглэх гээд байгаа юм бэ? Яагаад ямар ч тохиолдолд хүчирхийлэлийн арга замыг сонгоод байна ?

 

                                                       Намбарын Энхбаярын

                              гэр бүл  О.Цолмон   /                             /

 

Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Танаа 

2012 оны 05 сарын 12                                                                                       Улаанбаатар хот

 

Хүсэлт гаргах нь 

 

       Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.

1.      Олон улсын 1991 онны Мальтын конвенцаар өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал Монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгаад эсэргүүцэж байна.

2.      Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэл, хууль бус ажиллагаанд өртсөн, олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвэл бие нь хүнд хямралд орж, харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгааг Танд хариуцлагатай мэдэгдэж байна шүү.

       Эмчилгээ ямар нөхцөлд, ямар аргаар явагдахаас шалтгаалж үр дүнгээ өгнө. Эмчилгээг яаралтай хэвийн нөхцөлд хугацаа алдалгүй эхлэх шаардлагатай тул дээрх эрсдлийг тооцож хууль бусаар хорьж байгаа явдлыг нэн даруй зогсоох арга хэмжээ авахыг шаардаж байна.

Шүүгчдийг шүүхийнхээ ёс зүйг эвдүүлж, цагдаа нарыг цагдаагийн байгууллагын ёс зүйг эвдүүлж, хуулийнхныг хуулиа зөрчүүлж, Монголын ард түмний нүдэн дээр ийм харгис балмад явдал болж байхад эзэлж байгаа байр суурь чинь гайхшрал төрүүлж байна.

Хүүхдийнх нь нүдэн дээр ийм хэрцгий байдал гаргаж байхад Танд эцэг хүний хувьд юм бодогдсон уу?

   Та УИХ-ын даргын суудлаас “хуулиа дээдлэнэ” гэж хэлж байгаа сонсогдсон. Хууль бусаар хоригдож байгаа, УИХ-ын дарга байсан хүний амь нас нь эрсдэлд орсон байхад хуулийн дагуу суллахгүй байгаа нь хуулийг дээдэлж байгаа хэрэг үү?

“Хуулийг дээдлэнэ” гэдэг үг нь Таны хувьд хэзээ ч хэрэгжихгүй лоозон уу, баримтлах мөрдлөг үү гэдэг нь миний дээрх тавьсан хүсэлтийн хариуд Таны хийх алхамаас харагдана байх.

 

Н.Энхбаярын гэр бүл:                                            /О.Цолмон/

Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн МУ-ын Ерөнхий  сайд С. Батболдод

Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгох өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.

1.    Олон улсын 1991 оны Мальтын конвенцоор өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгааг эсэргүүцэж байна.

2.    Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэн хууль бус ажиллагаанд ..... олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвэл бие нь хүнд хямралд орж харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгаа тул, үүнийг танд хариуцлагатай мэдэгдэж байгаа шүү.

Эмчилгээ ямар нөхцөлд, ямар аргаар явагдахаас шалтгаалж үр дүнгээ өгнө.

Хууль бусаар хоригдож багаа Ерөнхий сайд байсан  хүний асуудлыг шийдэхдээ “албадан эмчилгээ” гэсэн амь нас, ёс зүйд харшилсан гарцыг Эрүүл мэндийн сайд ......  байх шиг байна.

Эмчилгээг яаралтай хэвийн нөхцөлд хугацаа алдалгүй эхлэх шаардлагатай тул дээрх амь насанд учрах эрсдлийг тооцож хууль бусаар хорьж байгаа явдлыг нэн даруй зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байна.

Ерөнхий сайд байсан хүний амь насанд нь үнэхээр санаа зовж байгаа бол хуулийн дагуу асуудлыг шийдэж хууль бус хорьж байгааг нь зогсоож болохоор байтал яагаад дахин “албадлага” гэдэг аргыг хэрэглэх гээд байна? Яагаад миний нөхрийн хувьд ямарч тохиолдолд зөвхөн хүчирхийлэлийн арга замыг сонгоод байна?

 

 

 

Намбарын Энхбаярын гэр бүл                                      О. Цолмон


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top