Хоёр цаг орчмын өмнөөс эхлэн Н.Энхбаярын биеийн байдал эрс дордож, ноцтой өөрчлөлтүүд гарч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүний зарласан хуурай өлсгөлөн ес дэх хоногтоо өнөөдөр орж байна. Одоогоор түүний нүд нээгдэхээ больж, биеийн хэм 35 хэмээс доош бууж, зарим дотоод эрхтэн нь шатаж эхэлсэн тодорхой болжээ. Мөн ярих чадвараа бүрэн алдсан байна. Дотор эрхтэн шатна гэдэг нь үйл ажиллагааны хэвийн байдал бүрэн алдагдаж, үхжих, эд эрхтэн өөрөө өөрийгөө устгахыг хэлдэг ажээ. Эмч нарын зүгээс өнөөдөр шөнийг өнгөрөөж чадах эсэх талаар баталгаа өгөхөд хэцүү байна гэв.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )