МАН-ын бүлэг Н.Энхбаярын асуудлаар Төрийн ордонд хуралдахаар боллоо. 22.00 цагаас зарласан бүлгийн хуралдаан яг одоо эхлэх гэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын амь нас хутганы ирэн дээр ирсэн энэ үед Төрийн албан тушаалтнууд, төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүдээс анх удаа МАН-ын бүлэг авч хэлэлцэх гэж байгаа нь түүнийг хорих шийдвэрийг цуцалж магадгүй гэсэн таамаг төрүүлж байна. Н.Энхбаяр нь хуурай өлсгөлөн зарласнаас хойш ес хоногийн турш Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаа, Прокурорын байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй бөгөөд энэ талаар албан ёсоор авч хэлэлцээгүй билээ.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )