Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байгаа манай шуурхай албаны сэтгүүлч “Н.Энхбаярын бие байдал гэнэт улам муудсан тухай эмч нар, эмнэлгийн ажилчид яг одоо хоорондоо ярилцаж, сандарсан байдалтай байна” гэж мэдээллээ. Тэгвэл энэ үеэр Төрийн ордонд товлосон цагаасаа оройтон эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаан сая дууслаа. Бүлгийн хурал дээр 2-р эмнэлгийн дарга болон холбогдох эмч мэргэжилтнүүд Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Бид цөөн хормын дараа бүлгийн шийдвэрийг хүргэх болно. Яг одоо МАН-аас хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Шуурхай сурвалжлага үргэлжилж байна.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )