Н.Энхбаярыг батлан даалтанд гаргаж шалгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг МАН-ын бүлэг гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

МАН-ын бүлгийн хуралдаанаас иргэн Н.Энхбаярын биеийн байдлыг харгалзан ар гэрийнхнийх нь батлан даалтанд гаргаж, мөрдөн байцаах үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал, шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр, саналаа хууль хяналтын байгууллагад хүргүүлэх юм байна. Бүлгийн шийдвэр сайд нарын 2-р эмнэлгийн эмч нарын бүлгийн хуралдаан дээр хийсэн мэдээлэлд үндэслэн гарсан гэж МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. Хэдийгээр МАН-ын бүлгийн санал, шийдвэр ингэж гарсан ч прокурор, шүүхийн байгууллага хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн хорьж шалгах хуулийн байгууллагын шийдвэрийг Н.Энхбаяр нь хүлээж чадах эсэх нь ч тодорхойгүй байна. Үйл явдлын мөрөөр бид эргэн мэдээлэх болно.

Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top