Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн гадаа эсэргүүцлийн цуглаан болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 13

                Яг одоо сайд нарын хоёрдугаар эмнэлгийн гадаа иргэд олноороо цугларч МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэн даруй сулла гэсэн шаардлагыг тавин эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн мэдээлснээр Н.Энхбаярыг ар гэрийнхнийх нь батлан даалтанд даруй өгч, хэвийн нөхцөлд эмчилгээ хийх бололцоогоор хангаж өгөх хүсэлт, саналыг эрх баригч МАН-аас шүүхийн байгууллагад хүргүүлжээ. Тиймээс үүнээс хойш шүүх, прокурор хэрхэн шийдэхээс Н.Энхбаярын амь нас шалтгаалах болжээ. Өнөөдөр болсон үйл явдлаас хамгийн онцлох сэдэв нь Н.Энхбаярын биеийн байдал байсан боловч Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хориход гар бие оролцсон, нэмэр хандиваа өгсөн гэх хэл ярианд өртөөд байсан МАН-аас түүнийг суллахыг шаардсан, хүссэн саналыг шүүхийн байгууллагад явуулсан явдал боллоо.

                Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top