Э.Батшугар: ”Аав болон бусад өвчтөнүүд амарч байна гэсэн шалтгаанаар өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 13

МАН-ын бүлгийн хуралдааны дараа МАХН-ынхан  II эмнэлгийн гадна цугласан. Гэвч цагдаа нар үүргээ “сайн” биелүүлж, хэнийг ч оруулахгүй, гаргахгүй байлаа. Тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчид эргэн намын байрандаа ирлээ.  Тэд намын даргынхаа биеийн байдалд сэтгэл чилээн шөнө унтахгүй хүлээсэн.

Бид яг 03:10 цагт Н.Энхбаярын хүү Э.Батшугартай холбогдлоо. Тэрбээр: “Нэг цагийн үед ярихад эмч нь бие нь тааруухан байна гэсэн. Ямар ч байсан би болон намын гишүүд дэмжигчид аавыг сахих гэж II эмнэлэг дээр очсон. Нэг цагт өмгөөлөгч нь уулзах гэсэн ч аав болон бусад өвчтөнүүд амарч байна гэсэн шалтгаанаар цагдаа нар аавтай минь хэнийг ч уулзуулаагүй. Эмчтэй нь  уулзаж чадаагүй ч утсаар ярьсан.  Биеийн байдал нь  дордсон, зүрхний цохилт нь маш бүдэг, удааширсан байна. Даралт 160 хүрсэн.  Спортлог хүн болохоор даралт нь ингэж хэлбэлздэггүй. Аавын даралт 160 хүрнэ гэдэг бол даралт нь ихэссэн байна гэсэн үг.

Шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ямар нэгэн шийдвэрт хүрнэ гэдэг найдаж байна. Нэг хүний аминд ингэж хариуцлагагүй хандаж болмооргүй байна. Энэ бол Монгол хүний амь. Шийдвэр гаргах түвшний хүмүүс тодорхой хэмжээнд зөв, шударга шийд гаргаасай гэж хүсэж байна" гэв.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top