Өнгөрсөн шөнө Н.Энхбаярын судасны цохилт 40-50 болж буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 13

МАХН-ын гишүүд, дэмжигчид өнгөрсөн шөнө намынхаа байранд хонолоо. Харин үүр цайхтай зэрэгцэн тэд II эмнэлгийн гадна ирсэн. Одоо тус намынхан II эмнэлгийн гадаа цуглаж байна.

Бидэнд ирсэн албан бус мэдээгээр бол экс Ерөнхийлөгчийн судасны цохилт буюу пульс 40-50 болжээ.  Энгийн хүний пульс 70-80 байдаг бол Н.Энхбаярын пульс өнгөрсөн шөнөөс эрс буурчээ.

Дөнгөж сая өмгөөлөгч О.Баасанхүү Н.Энхбаяртай уулзахаар эмнэлэг дээр ирсэн ч "өмгөөлөгчийг нь битгий оруул гэсэн" тушаал дээрээс ирсэн шалтгаанаар оруулсангүй. Өнгөрсөн шөнө 02 цагаас хойш Н.Энхбаярын биеийн байдлын талаар ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь тодорхой мэдээлэл өгөөгүй. Өвчтөнүүд болон хоригдогч Н.Энхбаяр амарч байгаа гэдэг шалтгаанаар цагдаа нар өмгөөлөгчийг нь нэвтрүүлэхээс татгалзжээ. Харин үүрээр түүний биеийн байдлын талаар эмч нь мэдээлэл өгч, судасны цохилт унасан тухай мэдээллийг авсан байна. Н.Энхбаярын өмгөөлөгч Баасанхүү "Удахгүй үйлчлүүлэгчтэйгээ уулзах байх гэж найдаж байна" гэв. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

                А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top