Сүхбаатар дүүргийн шүүх дээр цугласан МАХН-ын гишүүд, иргэд, сэтгүүлчдэд Нийслэлийн прокурорын газар мэдээлэл хийнэ гэсэн зар тарлаа. Цуглагсад Нийслэлийн прокурорын байрны гадаад хүлээж байна. Н.Энхбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх талаар прокурорын байгууллага албан ёсны шийдвэр гаргаснаа танилцуулна гэсэн мэдээлэл байгаа юм. Гэвч одоогоор албан ёсны мэдээлэл өгөх эсэх талаар ч Нийслэлийн прокуророос мэдэгдээгүй байна. Бид шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Д.Билгүүн, А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )