О.Цолмон: ”Амийг нь торгоож байсан тарианууд үйлчлэхээ больж байна”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 13

Бид сайд нарын 2-р эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн тэргүүн хатагтай асан О.Цолмонгоос цөөн асуултанд тодруулга авлаа.

-Уучлаарай, таны нөхрийн биеийн байдалд ямар байна вэ?

-Биеийн байдал нь маш муу байна.  Амийг нь торгоож байсан тарианууд нь үйлчлэхээ больж байна.  Сэхээнд орохоор хүнд байгаа хүнийг хорионд байлгаж болохгүй гэж эмч нар хэлж байна. Энэ бол санаатай аллага. Өөр ямар ч хэлэх үг алга.

-Сэхээнд орсон ч амьд үлдэх найдлага бага гэсэн үг мөн үү?

-Эмч нар сэхээнд ороод  гарч ирэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болчихсон байна гэж байсан. Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд, Д.Дорлигжав нар хүнийг алж байгаа байхгүй юу. Алуурчид манай төр засагт сууж байна.  

 

Н.Энхбаярын эхнэр бидэнд үүнээс илүү хариулт өгсөнгүй. Одоогийн байдлаар эмнэлэг, шүүх, прокурорын байгууллагын гадаа цуглах иргэдийн тоо нэмэгдэж байна. Тэдний дунд экс ерөнхийлөгчийн аврах эцсийн найдлага хориог цуцалж, эрчимт эмчилгээ хийх явдал гэсэн ойлголт зонхилж байна. Гэвч "Одоо ямар ч ялгаагүй. Бид энэ хүнийг алдчихлаа. Тэнгэрийн муухайг та нар харж байна уу. Энэ бол дохио" гэх үзэл бодолтой хүмүүс ч таарч байна. Зарим нөхцөлд хүмүүсийн байр байдал, зан авира хяналтаас гарч бага хэмжээний эмх замбараагүй байдал үүсэх тохиолдол гарах шинж тэмдэг илэрч байна. Бид шуурхай мэдээллийг эргэн хүргэх болно. 

А.Баярмаа, Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top