Шүүх, Прокурорын байгууллагаас Н.Энхбаярын талаар шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 13

                Хуурай өлсгөлөнгөөс үүдэлтэйгээр Н.Энхбаярын биеийн байдал муудсаар байгаатай холбогдуулан МАХН-ын удирдлагууд, түүний гэр бүл, хүүхдүүд, Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага, Эмэгтэйчүүдийн холбоод, Эмч нар Н.Энхбаярыг ар гэрийнхнийх нь батлан даалтанд өгөхийг удаа дараа хүсч, шаардсан тодорхой үр дүнд хүрээгүй байна.

                Түүний биеийн байдал улам бүр дордсоор байгаа учраас МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, эмч нарын мэдээллийн сонссоны дараа түүнийг ар гэрийнхийх нь батлан даалтанд гаргах, эмчилгээ хэвийн нөхцөлд хийх боломжоор хангах нь зүйтэй гэсэн саналаа шүүх, прокурорын байгууллагад хүргүүлжээ. Өнөөдөр өглөөнөөс хойш Сүхбаатар дүүргийн шүүх, Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийнэ гэсэн ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.  

                Нөхцөл байдал ийнхүү Н.Энхбаярын эсрэг үргэлжилж, шийдвэр гаргалт удааширч байгаа учраас МАХН-ын гишүүд, дэмжигчид идэвхтэй хөдөлгөөнд орж эхэлсэн гэж тус намын хэвлэлийн албанаас мэдээллээ. Одоогоор МАХН-ын гишүүд дэмжигчид Сүхбаатар дүүргийн шүүх, Нийслэлийн прокурорын газар, Намынхаа байр, Эмнэлэг гэсэн дөрвөн газарт хуваагдан байрлаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.

                Удахгүй МАХН-аас Шүүх, Прокурорын байгууллагад хандан дахин мэдэгдэл, шаардлага хүргүүлэхээр болжээ.

                 

Д.Билгүүн, А.Төмөр

Zindaa.mn сайтын шуурхай мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top