Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дэд дарга нарыг хүлээж авч уулзахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 13

МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтанд гаргах эсэх нь бүрхэг болоод байгаа. Учир нь түүний биеийн байдлын талаар өчигдөр 2-р эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа Төрийн болон улс төрийн байгууллагууд нэлээдгүй хөдөлгөөн орж, Н.Энхбаярын асуудлыг авч хэлэлцэх тухай мэдээлэл цацагдсан. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаж шүүх, прокурорын байгууллагад түүнийг ар гэрийнх нь батлан даалтанд гаргаж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхийг санал болгосон ч одоогоор аль, аль нь хариу өгөөгүй байна. Харин "Ерөнхийлөгчийг дэмждэг, түүний талын хэмээн нэрлэгддэг зарим сайт, телевизээр Н.Энхбаярыг барьж хорьсон шалтгаан, хорих байрны нөхцөл, хийсэн хэргийн тухай, хоригдох хугацааны зан байдал, албадан эмчилгээний журам зэргийг тайлбарласан албан тушаалтнуудын ярилцлага нийтлэгдэж эхэллээ. Энэ бол түүнийг суллах тухайд биш, албадан эмчилгээ хийхэд чиглэсэн тархи угаалт, өмнөх хөрс суурийг нь бүрэлдүүлэх Пи Ар явагдаж байна" гэсэн байр суурийг МАХН-ын зарим гишүүд илэрхийлж байна. Харин бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дэд дарга нарыг хүлээн авч уулзахаар болсон байна. Энэхүү мэдээллийн дагуу төрийн ордон дээр сэтгүүлчид болон МАХН-ын гишүүд дэмжигчид цуглаад байна. Дотогш сэтгүүлчдийг нэвтрүүлэх эрх олгохгүй байна. Зөвхөн МҮОНРТ, Ийгл ТВ-д нэвтрэх эрх олголоо. Бид үйл явдлын халуун мөрөөр эргэн шуурхай мэдээлэх болно.

Д.Билгүүн, А.Төмөр

Zindaa.mn сайтын шуурхай мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top