МАХН-ын гишүүд дэмжигчид Е.Сагсайг гарч ирэхийг шаардан үймэлдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


 Намын даргын нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ цаг үед МАХН-ын гишүүд дэмжигчид  Нийслэлийн прокурорын газрын гадаа Н.Энхбаярыг батлан даалтад гарга гэсэн шаардлага хүргүүлэхээр жагсаж байгааг бид мэдээлсэн. Уг жагсаалд оролцож буй МАХН-ын гишүүд дэмжигч бүхий 50 орчим хүн  Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайг гарч ирэхийг хүлээн нэлээдгүй бухимдалтай байна.  Түүнийг гарч ирж батлан даалтанд гаргах шаардлагыг хүлээж авахгүй бол эмх замбараагүй байдал ч үүсч мэдэхээр уур амьсгал тэнд үүссэн байна. Шуурхай сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэх болно.

А.Төмөр


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top