Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд энэ сарын 8-ны өдрөөс 15 иргэн Н.Энхбаярыг нэн даруй суллахыг шаардан хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн. Гэвч тэдний хоёрынх нь биеийн байдал эрс муудсан тул эмчийн дүгнэлтээр өлсгөлөнг нь албан ёсоор зогсоосон аж. Тэгтэл сүүлийн өдрүүдэд тэднийг өдрийн 1 сая төгрөгөөр өлсгөлөн зарлаж байгаа мэтээр NBS телевиз гүтгэн гүжирдсэн нэвтрүүлэг цацаж, олон нийтийн дунд буруу ойлголт өгч эхэлсэн тул тус телевизийг шүүхэд өгөхөөр болжээ. Одоогоор өлсгөлөн зарлаж байгаа 13 иргэн тус бүр 10, 10 сая төгрөгийг нийтдээ 130 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )