ИЗНН Н.Энхбаярт хандан уриалга гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


        МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж нэлээдгүй хугацаа өнгөрч эрүүл мэндийн байдал нь муудаж байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор олон иргэд өлсгөлөн зарлаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс байнга авч бусад иргэдийнхээ нэгэн адил санаа зовниж байна. Улс төрийн тэмцэл хатуу ширүүн байж болох ч өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх зөв шийдвэр гаргахыг МАХН-н дарга Н.Энхбаярт хандан уриалж байна.

        Мөн “Эмнэсти интернэшнл” байгууллагаас 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлын дараа болон одоо болж байгаа үйл явдлуудад хүний эрхийг зөрчиж байсан, одоо ч зөрчиж байгаа дүгнэлт өгч байгаа нь Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх талаар ямар нэгэн ахиц дэвшил гараагүй, гарахгүй байгааг харуулж байна.

       Иргэдийн эрүүл мэндэд аюултай байх нөхцөл байдал үүсээд байгаа энэ нөхцөлд хүний эрхийг дээдэлж, тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг дээдлэн ажиллахыг хууль хяналт, шүүхийн байгууллагууд уриалж байна.  

ИЗНН

2012 оны 5 дугаар сар 14

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top