Н.Энхбаярын зүрхний хэмнэл алдагдаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


  Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын зүрхний хэмнэл өнөө өглөө 7 цагаас эхлэн алдагдаж эхэлжээ. МАХН-ын гишүүд дэмжигчид намын даргынхаа амь насны төлөө шөнөжин санаа зовж хоносон бөгөөд угийн бие сайтай спортлог хүн, буддын шашныг ихээр судалж бясалгал хийдэг байсан нь өнөөдрийг хүртэл амь насыг нь торгооход ихээхэн тус болж байна хэмээн өөр зуураа ярилцаж байгаа аж. Бие нь эрс муудсан цагаас хойш ар гэрийнхэн нь өнөөг хүртэл Н.Энхбаяртай уулзаагүй  бөгөөд сая өмгөөлөгч Оюунбилэг уулзахаар дотогш орсон хэдий ч  эмч нар  үзлэг хийж байна гээд  уулзуулаагүй байна.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top