Сонгогчдын боловсрол төв лавлах утас, цахим хуудастай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

  Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд Сонгогчдын боловсрол төвөөс мэдээлэл хийлээ.Нийгмийн дэвшил- Эмэгтэйчүүд” хөдөлгөөн нь Сонгууль-Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд  2012 оны УИХ-ын сонгуульд иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилготойгоор лавлах утас болон цахим хуудас ажиллуулж эхэлжээ.  Уг лавлах утас болон цахим хуудаст  сонгуулийн шинэ хуулийн талаар мөн сонгуулийн үйл явц,  сонгогчдын бүртгэл, нэрийн жагсаалт, саналын хуудаст санал тэмдэглэх тухай, сонгогчийн шилжих хөдөлгөөн,  сонгогчдод хориглосон зүйлүүд зэрэг мэдээллүүд байршсан ажээ.  Энэ төслийн онцлог нь хүүхэд залуучууд болон эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох оролцоог дээшлүүлж, сонгуулийн буюу улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт иргэдийн санал бодлыг тусгах аж. Цахим хуудас   www.2012.mn болон  1994 лавлах утсаар иргэд өөрийн хүссэн мэдээллийг авах боломжтой юм байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top