1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар:
-Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн - ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон "Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
-Бусад асуудал хэлэлцэнэ.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаанаар :
-Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай - хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлсний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар:
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар:
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл - /хэлэлцэх эсэх/;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, - өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар:
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын - хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
-Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )